Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгожээ

Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгосон байна. Үүний 55-ыг хувиараа хөдөлмөр эрхлэгчид шинээр бий болгожээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгожээ
Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгожээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймаг өнгөрсөн онд байнгын 384 ажлын байрыг бий болгосон байна. Үүний 55-ыг хувиараа хөдөлмөр эрхлэгчид шинээр бий болгожээ. Мөн гэрээт малчид, тэжээлийн ургамал тариалах зэрэг туршилтын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж бизнес эрхлэгчдээ БНХАУ болон ОХУ-ын олон улсын яармаг үзэсгэлэнд туршлага судлуулсан байна.

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн судалгааг явуулж ажилгүйдэл, орон тооны бүтэц, ажлын байрны эрэл нийлүүлэлтийн судалгааг гарган нэгтгэсэн байна. Үүний үр дүнд түр ажлын 320 байр нэмэгдэж, 1700 гаруй иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгон, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Тухайлбал, 383 иргэнд ажлын байраа хэрхэн тогтвортой авч явах талаар чиглэл өгч, 104 иргэний бизнес үйл ажиллагаанд нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Харин ирэх онд МСҮТ-д суралцаж байгаа төгсөгчдийг ажлын байраар хангахад анхаарна гэж Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга н.Хишигдаваа хэллээ. Түүний яриаг сонсгоё.

Хуваалцах