Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймагт БНСУ-ын хөрөнгөөр дулааны станц барина

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас Дулааны станц баригдаагүй 10 аймгийг дулааны станцтай болгож төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналыг БНСУ-ын талд тавьсныг нааштай хүлээн авч тус улсын "Экспорт Импорт"-ын банкнаас өөрийн хөрөнгөөр ТЭЗ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймагт БНСУ-ын хөрөнгөөр дулааны станц барина
Дундговь аймагт БНСУ-ын хөрөнгөөр дулааны станц барина. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас Дулааны станц баригдаагүй 10 аймгийг дулааны станцтай болгож төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналыг БНСУ-ын талд тавьсныг нааштай хүлээн авч тус улсын "Экспорт Импорт"-ын банкнаас өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ боловсруулж, төсөлд шаардлагатай хөрөнгийн зээл олгохоор ажлаа эхлүүлээд байна.

“Экспорт Импорт” банкны төлөөлөгчид Дундговь аймгийн төвийн дулаан хангамжийн системтэй танилцаж, зуухны газар, шугам сүлжээний мэдээлэл, техникийн үзүүлэлт, зураг схем, холбогдох бусад бичиг баримттай танилцаж, техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулахаар шийдвэрлэсэн.

БНСУ-ын “Экспорт-Импорт” банк Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тендер зарлахад тус улсын “KDHC” компани ялж, ТЭЗҮ боловсруулах мэргэжилтнүүд, ЭХЯ-ны мэргэжилтнүүд, аймаг, орон нутгийн ажлын хэсгийн хамт Дулааны станц барих газар дээр нь ажиллалаа.

БНСУ-ын банкны хөрөнгөөр Техник, эдийн засгийн үндэслэлүүдийг /ТЭЗҮ/ шинээр боловсруулж, ирэх зургаадугаар сард манай талд хүлээлгэн өгөх юм. Түүний дараа Зээлийн гэрээ байгуулагдаж, зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил эхлэхээр төлөвлөжээ.

2014 онд Эрчим хүчний сайд, Аймгийн Засаг дарга, Эрчим хүчний зохицуулах хороо, хөрөнгө оруулагч “Энергосервисмонтаж” ХХК-тай хамтын ажиллагааны дөрвөн талт гэрээ байгуулж, гурван тэрбум төгрөгөөр Мандалговь хотын зүүн урд хэсэгт Дулааны станц барихаар шав тавьсан.

“Энергосервисмонтаж” ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш дулааны станцын хашаа, түр байр, 1228 м хос шугам, шугам хоолой, хаалтыг 100 хувь татсан ч барилга угсралтын ажлыг эхлүүлж амжаагүй тул төслийн санхүүжилт хийгдээгүй, дараах онуудын төсөвт уг төсөл, арга хэмжээнд зориулсан хөрөнгө тусгагдаагүй тул компанийн санхүүгийн байдал хүндэрч, бие даан төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан нь уг төслийн хэрэгжилтийг зогсонги байдалд оруулаад байсан юм.

Хуваалцах