Дундговь аймагт “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян үргэлжилж байна
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны төлөвлөгөөний дагуу “Хүнсний бүтээгдэхүүн зөв сонгох", "Хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтууд хийсэн байна.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны төлөвлөгөөний дагуу “Хүнсний бүтээгдэхүүн зөв сонгох", "Хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтууд хийсэн байна. Сургалтад "Эрдмийн далай" лаборатори сургууль, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуулийн 7, 8-р ангийн сурагчид оролцжээ.
Сургалтаар хадгалалтын горим алдагдсан, хэрэглэх хугацаа дууссан, чанар стандартын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнүүдээр үзүүлэн гаргаж, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шалгаж авах, хаяг шошгын мэдээллийг хэрхэн унших, хадгалах горим, барааны кодыг таних талаар зөвлөгөө өгчээ.






















