Дундговь аймагт ирэх онд бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ
Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашгаа өгөх томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдвэрлэлээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашгаа өгөх томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдвэрлэлээ. Энэ сангийн хөрөнгөөр байгуулах өндөр ашиг шимт үнээний фермийн талаар аймгийн ИТХ-ын дарга С.Буджаваас тодруулсан юм.
Дундговь аймгийнхан ирэх онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дөрвөн улирал ашиглах боломжтой шилэн хүлэмж, мөн баяр наадмаас гадна урлаг, спорт, бизнесийн үйл ажиллагаа, уулзалтад зориулсан цэнгэлдэх хүрээлэнг, цэцэрлэгт хүрээлэнгийн хамт барихаар төлөвлөжээ.


















