Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь аймгийн 12-р ангийн сурагчид ЭЕШ-д онлайнаар бэлтгэж эхэллээ

Өнөөдөр Дундговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын санаачилгаар Засаг дарга О.Бат-Эрдэнэ Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдын найман ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн 2016-2019 оны тестийн сан бүхий програм хан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь аймгийн 12-р ангийн сурагчид ЭЕШ-д онлайнаар бэлтгэж эхэллээ
Дундговь аймгийн 12-р ангийн сурагчид ЭЕШ-д онлайнаар бэлтгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Дундговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын санаачилгаар Засаг дарга О.Бат-Эрдэнэ Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдын найман ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн 2016-2019 оны тестийн сан бүхий програм хангамжийг ашиглах төлбөрийг шийдвэрлэж, гурван сарын эрх олголоо.

Шинэ төрлийн Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол улс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа билээ. Хорио цээрийн дэглэмтэй энэ үед програм хангамжийн “ECM” ХХК-тай хамтран төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад онлайнаар бэлтгэх боломжийг олгосон юм.

Тус програм хангамжийг ашиглах нэг хүүхдийн нэг сарын эрх нь 5000 төгрөг бөгөөд найман сургуулийн 12 дугаар ангийн 442 хүүхэд, төгсөх ангийн сурагчдад хичээл ордог 114 багшид програмыг 3 сарын хугацаанд ашиглах эрхийн төлбөрийг аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн байна.Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Хуваалцах