Дундговь аймгийн засаг дарга уулзалт зохион байгууллаа
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжийн эзэдтэй аймгийн Засаг дарга уулзалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжийн эзэдтэй аймгийн Засаг дарга уулзалт зохион байгууллаа.
Одоогийн байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 13.8 хувьд ашиглалтын 62, хайгуулын 150 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд эдгээрийг 140 гаруй аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тус аймгийн газрын хөрс эмзэг, усны нөөц бага учраас ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж хатуу хучилттай зам барьсны дараа зөөвөрлөлт хийх, байгаль орчинд халгүй хуурай технологи ашиглахыг шаардаж байгаа юм.
Мөн энэ үеэр аж ахуйн нэгжүүд ч орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлээ аймгийн удирдлагад танилцуулсан байна.


















