ДУНДГОВЬ: Орон нутаг хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, зам гаргаж байна
Зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрээр Мандалговь-Эрдэнэдалай, Эрдэнэдалай-Адаацаг, Адаацаг-Дэлгэрцогт чиглэлийн орон нутгийн замын цасыг хагалж, зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Ажлын хэсэгт Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 2 авто машинтай ажиллаж, зам гаргах /дальпу/-г дотоод нөөц боломжоо ашиглан 600 мянган төгрөгөөр хийж, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг сумын Онцгой комиссоос 1,2 сая төгрөгийг шийдвэрлэн нийт 300 км замын цасыг хагалж, авто машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Дундговь Онцгой байдлын газар