Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дундговь-Улаанбаатар чиглэлийн зорчих тасалбарын үнийг хямдруулжээ

Өнөөдрөөс эхлэн Мандалговь, Улаанбаатар хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13 мянга 200 төгрөг байсан зорчих тасалбарын үнийг 8800 төгрөг болгож хямдруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дундговь-Улаанбаатар чиглэлийн зорчих тасалбарын үнийг хямдруулжээ
Дундговь-Улаанбаатар чиглэлийн зорчих тасалбарын үнийг хямдруулжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн Мандалговь, Улаанбаатар хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13 мянга 200 төгрөг байсан зорчих тасалбарын үнийг 8800 төгрөг болгож хямдруулжээ. Харин хүүхдийн зорчих тасалбарын үнэ 4600 төгрөг болсон байна.

Тус компаниуд Мандалговь, Улаанбаатар хот хооронд том оврын автобусаар өдөрт хоёр удаа зорчигч тээвэрлэдэг бөгөөд 2012 онд Мандалговь, Улаанбаатарын чиглэлийн авто зам ашиглалтад орсноор суудлын автомашинууд зорчигч тээвэрлэх нь олширч, автобусаар зорчих зорчигчдын тоо 36 хувиар буурсан байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дунджаар 12-17 зорчигч автобусаар зорчиж байгаа ажээ.

Хуваалцах