Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүнжингараваас Улиастайн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүнжингараваас Улиастайн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ
Дүнжингараваас Улиастайн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны замд хөдөлгөөний ачаалал өгөхгүйгээр нэвтрэх боломжтой болно. Тус автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 26-ны өдөр нээж, төмөр замын хамгаалалтын хаалтыг дулааны улиралд хийхээр төлөвлөж байна.

Хуваалцах