Дөргөн суманд өвөлжилт өнтэй байна
Ховд аймгийн 10 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Гэсэн хэдий ч малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаасан нь өвлийг өнтэй давахад дөхөм болж байна. Тухайлбал Ховд аймгийн Дөргөн сумын малчид цаашид цас ихээр орохгүй, цаг агаар тогтуун байвал өвлийг өнтэй давж урин хавартай золгох бол
Мэдээллийн алба

Ховд аймгийн 10 гаруй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Гэсэн хэдий ч малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаасан нь өвлийг өнтэй давахад дөхөм болж байна. Тухайлбал Ховд аймгийн Дөргөн сумын малчид цаашид цас ихээр орохгүй, цаг агаар тогтуун байвал өвлийг өнтэй давж урин хавартай золгох боломжтойг хэлж байна.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, хөдөөгийн малчид, ард иргэдэд төр засгийн бодлого шийдвэрийг хүргэх үүднээс аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5-аас эхлэн сумдад ажиллаж байна. Ажлын хэсэг Дөргөн сумын Агваш багийн нутаг “Улаан толгой “ гэх газар өвөлжиж байгаа малчин Б.Бат-Эрдэний хотонд зочиллоо. Бат-Эрдэнийх 1300 гаруй толгой малтай. Өнгөрсөн жилийг бодвол тус суманд өвөлжилт өнтэй байна. хамгийн гол нь малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангасан учир өвөл хаврыг ажрахгүй давах боломжтой хэмээн ярьж байна.
Дөргөн сумын хувьд ч мөн малын тоо толгой 34 мянган толгойгоор буурчээ
2018 оны жилийн эцсийн мал тооллогоор Ховд аймгийн мал сүрэг өмнөх оныхоос 300 гаруй мянган толгойгоор буурсан. Дөргөн сумын хувьд ч мөн малын тоо толгой 34 мянган толгойгоор буурчээ. Харин тэмээний тоо толгой тус суманд өсчээ. Цаг хүндэрч болзошгүй эрсдэлийг тооцож, тус сумын малчид, сумын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж аюулгүйн нөөцдөө зохих хэмжээний өвс хадлан бэлтгэж авсан гэдгээ онцоллоо.
Нуурын хулс зэгсээ бараадан өвөл хаврын хүнд цаг үеийг давдаг тус сумын малчид хаяа буухаараа ойртож, хазаар багтахаараа иднэ гэдэг шиг зэргэлдээх аймаг сумдын зарим малчдыг ч мөн нутагтаа өвөлжүүлж байна. Тухайлбал Увс аймгийн 3 сумын 30 гаруй малчин өрх Дөргөн сумын нутагт өвөлжиж байна.


















