Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүрмийн сангаа хугацаанд нь нэмэгдүүлэх шаардлагыг даатгалын компаниудад хүргүүллээ

Санхүүгийн зохицуулах хороо ердийн болон урт хугацааны даатгалын 16 компанийн 13-д дүрмийн сангаа нэмэгдүүлэх төлөвлөгөө, тайлбараа энэ сарын 15-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг өнөөдөр хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүрмийн сангаа хугацаанд нь нэмэгдүүлэх шаардлагыг даатгалын компаниудад хүргүүллээ
Дүрмийн сангаа хугацаанд нь нэмэгдүүлэх шаардлагыг даатгалын компаниудад хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо ердийн болон урт хугацааны даатгалын 16 компанийн 13-д дүрмийн сангаа нэмэгдүүлэх төлөвлөгөө, тайлбараа энэ сарын 15-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг өнөөдөр хүргүүллээ.

Хорооны 2012 оны 355 дугаар тогтоолоор Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг ердийн даатгалын компанид 5.0 тэрбум, урт хугацааны даатгалын компанид 6.0 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Компаниуд дүрмийн сангийн энэ хэмжээг зургаадугаар сарын 31-ний дотор ханган бүрдүүлсэн байх учиртайгаас өнөөдрийн байдлаар 3 компани хангаад байна.

Хуваалцах