Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дөрвөн автомашин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд, нэг том хүн гэмтжээ

4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч, зорчигч гурван хүн гэмтсэн бөгөөд гэмтсэн гурван хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхэд байсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн автомашин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд, нэг том хүн гэмтжээ
Дөрвөн автомашин мөргөлдсөн ослын улмаас хоёр хүүхэд, нэг том хүн гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд “Toyota Corolla Fielder” маркийн автомашины жолооч Г, “Toyota Premio” маркийн автомашины жолооч Б, “Toyota Prius” маркийн автомашины жолооч Ц, “Nissan Note” маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч, зорчигч гурван хүн гэмтсэн бөгөөд гэмтсэн гурван хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхэд байсан байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна. Дээрх осолд холбогдогч жолооч Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд согтолтын зэргийг шалгахад 1.94 хувийн согтолттой байжээ.

Уг осолтой холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах