Дөрвөн сурагч тутмын нэг нь халдварт бус өвчин тусах эрсдэл өндөр байгааг судалгаагаар тогтоожээ
Ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн сурагч тутмын нэг нь халдварт бус өвчин тусах эрсдэл өндөр байгааг судалгаагаар тогтоосон.
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын сургуулийн дөрвөн сурагч тутмын нэг нь халдварт бус өвчин тусах эрсдэл өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Хүүхдүүд сургуулийнхаа ойр орчимд эрүүл бус хоол хүнс ихээр хэрэглэдэг нь дээрх асуудлын гол шалтгаан болохыг нотолжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 22 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай гэсэн дүгнэлт гарсан байна.
Тиймээс сургуулийн захиргаа болон тухайн орон нутгийн удирдлагууд худалдаа үйлчилгээний газарт хориг тавих нь зүйтэй гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө. Энэ талаар Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан н.Цолмон ярьж байна. Дэлгэрэнгүй мэдээг сонсгоё.


















