Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дуу чимээний стандарт хэмжээ

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээний үүсгэврүүдэд хүрээлэн буй орчинд дуу чимээ үүсгэдэг бүх төрлийн багаж тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгсэл багтдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуу чимээний стандарт хэмжээ
Дуу чимээний стандарт хэмжээ. Зураг: МҮОНРТ

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээний үүсгэврүүдэд хүрээлэн буй орчинд дуу чимээ үүсгэдэг бүх төрлийн багаж тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгсэл багтдаг.

Энэ төрлийн дуу чимээ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх түвшин, эд эрхтэнд мэдрэгдэх онцлог байдал, давтамжийн муж, үйлчлэх хугацаа зэргээрээ ялгаатай.

Дуу чимээний стандарт хэмжээ:

Өдрийн 16 цаг (07:00-22:00)-ийн дунджаар 60 дБ

Шөнийн 8 цаг (23:00-07:00)-ийн дунджаар 40дБ байдаг.

Иймд иргэд та бүхэн:

1. Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч юм уу дуу намсгагч байнга зүүх;

2. Шаардлагагүй үед машины сигнал ашиглахгүй байх;

3. Дуу багатай гэр ахуйн хэрэгсэл сонгож хэрэглэх;

4. Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих зэргээр өөрийгөө болон гэр бүлээ дуу чимээний сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: НЭМҮТ

Хуваалцах