Дуу цахилгаантай борооны үед гар утсаа унтрааж байхыг санууллаа
Дорнод аймгийн хэмжээнд баяр наадмын өдрүүдээр хуурайшилт их байсантай холбогдуулан аянга цахилгаанаас үүдэлтэй хээрийн түймэр гарах нь ихэссэн байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн хэмжээнд баяр наадмын өдрүүдээр хуурайшилт их байсантай холбогдуулан аянга цахилгаанаас үүдэлтэй хээрийн түймэр гарах нь ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас “Дуу цахилгаантай бороотой үед гэнэтийн ослоос урьдчилан сэргийлж гар утас, цахилгаан дамжуулах хэрэгслээ салгаж байх”-ыг анхааруулжээ.



















