Дуучин Б.Амархүүг шүүх хурал энэ сарын 12-нд болно
Дуучин Б.Амархүү болон түүний менежерт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Эл хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, энэ сарын 12-нд хэлэлцэх шийдвэргаргалаа.
Мэдээллийн алба

Дуучин Б.Амархүү болон түүний менежерт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Эл хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, энэ сарын 12-нд хэлэлцэх шийдвэр гаргалаа.
Уг хуралд яллагдагчаар Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцсон юм. Шүүгчдэгч Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж, яллагдагчаар татсан юм.


















