Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Дуучин Бейонсе Энэтхэгийн толгой баяны охины хуриманд уригджээ

Алдарт дуучны даашинзыг Энэтхэгийн ууган, мөн хамгийн алдартай моодны брэнд “Jashan” зохион бүтээсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Бейонсе Энэтхэгийн толгой баяны охины хуриманд уригджээ
Дуучин Бейонсе Энэтхэгийн толгой баяны охины хуриманд уригджээ. Зураг: МҮОНРТ

Поп од Бейонсе “Reliance Industries” корпорацийн эзэн, (“Forbes” сэтгүүлийн мэдээллээр Энэтхэгийн толгой баян) тэрбумтан Мукеш Амбанийн охины хуриманд уригдан ая дуугаа өргөжээ.

27 настай Иши Амбани 33 настай бизнесийн магнат Ананд Пирамтай Удайпур хотод гэрлэсэн аж.

Залуу хосод зориулсан бэсрэг концертод Бейонсе “Perfect”, “Crazy In Love” зэрэг хит дуугаа дуулжээ.

Алдарт дуучны даашинзыг Энэтхэгийн ууган, мөн хамгийн алдартай моодны брэнд “Jashan” зохион бүтээсэн аж.

Харин түүний малгай, ээмэг зэрэг чимэглэлийг стилист Марни Сенофонте сонгожээ.

Хур баян Мукеш Амбани охиныхоо хуриманд Бейонсег нэлээд их хэмжээний мөнгө төлж урьсан нь үүгээр тодорхой харагдана.

Хуваалцах