Дууны найруулагч шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дууны найруулагч шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дууны найруулагч шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Дууны найруулагч
- Хөгжмийн болон дууны найруулагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Радио, телевизийн тухайн нэвтрүүлэг, кино, дүрс бичлэгийн дуу оруулах ажиллагааг удирдан, дуу хөгжмийн талаас нь баяжуулж, түүний уран сайхан, техникийн чанарыг хариуцан, мэргэжлийн төвшинд дуу чимэглэл хийх
- Телевизийн техник, тоног төхөөрөмж дээр ажиллах, ажлын технологийг мөрдөх чадвартай, сахилга бат, хувийн зохион байгуулалт сайтай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















