Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны бууд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ
Дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны буудлын зогсоолын байгууламжийг угсран гүйцэтгэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ жил нийт 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийдэх угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Иймд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ‘’Эм Ай Ю’’ дээд сургуулийн баруун талд орших хашаа, ТҮЦ-ийг буулган шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул иргэд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ болон хашаагаа яаралтай нүүлгэнэ үү.

Хуваалцах