Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн хурал боллоо

Сүхбаатар дүүргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар дэд зөвлөлийн 2018 онд хийж, гүйцэтгэсэн ажлын тайланг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхболд танилцуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн хурал боллоо
Дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар дэд зөвлөлийн 2018 онд хийж, гүйцэтгэсэн ажлын тайланг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхболд танилцуулав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоол, Дэд зөвлөлийн 2018 онд түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 1 дүгээр сургуулийн уулзварын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх, Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварыг 3 замын уулзвар болгох, Төв шуудангийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөх зэрэг томоохон ажлуудыг хийжээ.

Мөн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага тойруугийн замд дугуйн зам барих ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар арчлалтын газартай хамтран хэрэгжүүлж байна. Хурлын төгсгөлд дүүргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн 2019 онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

Хуваалцах