Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргүүдийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт боллоо

Нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 9 дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах гамшгаас хамгаалах сургалтыг 2022 оны тавдугаар сарын 5-наас зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд НОБГ-ын дарга, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашнямын удир

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүдийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт боллоо
Дүүргүүдийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 9 дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах гамшгаас хамгаалах сургалтыг 2022 оны тавдугаар сарын 5-наас зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд НОБГ-ын дарга, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашнямын удирдлага дор зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, Онцгой комиссын үйл ажиллагаа, Гамшигт тэсвэртэй хотыг бий болгох олон улсын туршлага, газар хөдлөлтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, үерийн эрсдэлийн нөхцөл байдал, инженерийн бэлтгэл, хариу арга хэмжээ зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, судлаач нар практик сургалтыг явууллаа.

Мөн сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх, аврах, хор уршгийг арилгахад удирдлагын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дээшлүүлж, гамшгийн үед удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулах чиглэлээр мэдлэг, дадлага олгосон юм.

Сургалтад 9 дүүргийн Онцгой комиссын нийт 341 удирдах албан тушаалтан хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах