Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дүүргүүдийн төсвийн орлого 56.2 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүдийн төсвийн орлого  56.2 хувьтай байна
Дүүргүүдийн төсвийн орлого 56.2 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1191 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 79.3 хувийн гүйцэтгэлтэй, 945 ажилд тендер зарлажээ. 214 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй ч өнгөрсөн долоо хоногоос гүйцэтгэл 2.8 хувиар дээшилсэн байна. Одоогоор зураг төсөв нь бэлэн болоогүй 71 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүдийн төсвийн орлого 56.2 хувьтай байгаа нь цаашид ч татварын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж буй юм. Дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тохижилтын ажлыг өрнүүлж, 94.4 га талбайг цэвэрлэж, мод бут тайрч, шохойдсон байна. Улирлын чанартай эдгээр ажил төлөвлөгөөний дагуу өрнөнө гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Хуваалцах