Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дүүргүүдийн зарим бүтээн байгуулалтыг орон нутгийн өмчид бүртгэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар дүүргүүдэд хийгдсэн зарим бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн өмчид бүртгэн авлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүдийн зарим бүтээн байгуулалтыг орон нутгийн өмчид бүртгэв
Дүүргүүдийн зарим бүтээн байгуулалтыг орон нутгийн өмчид бүртгэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар дүүргүүдэд хийгдсэн зарим бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн өмчид бүртгэн авлаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт баригдсан авто баазын барилга, Чингэлтэй дүүргийн ахмадын амралтын газруудыг тухайн дүүрэг бүрт нь бүртгэлжүүлэх асуудал тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжигдлээ.

Чингэлтэй дүүргийн ахмадын амралтын төв л гэхэд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах тул тухайн барилгыг хаана бүртгэн авах нь тодорхойгүй байсан. Ийнхүү Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар тухайн орон нутгийн өмчид нь бүртгэн авахаар шийдлээ. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ярьж байна.

Хуваалцах