Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“DX Cup Mongolia 2023” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт боллоо

“DX Cup Mongolia 2023”цахим бизнесийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт “Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“DX Cup Mongolia 2023” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт боллоо
“DX Cup Mongolia 2023” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт боллоо. Зураг: МҮОНРТ

“DX Cup Mongolia 2023”цахим бизнесийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт “Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.

Нэгдүгээр байрт: Монгол Коосэн Теxнологийн Коллежийн WWSY баг,

Хоёрдугаар байрт: ШУТИС МXТС-ийн Хангарди баг,

Гуравдугаар байрт: ШУТИС-Коосэн Теxнологийн Коллежийн Safety First баг шалгарлаа.

Тус тэмцээнд Монгол улсын мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудад суралцаж байгаа оюутнууд “Цахим Шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулж, бизнес төслийн үнэлгээ болон боломжит хөрөнгө оруулалтын хэмжээгээр өрсөлдсөн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах