Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр дээрх хэргийг прокурорт буцаасан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа
Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр дээрх хэргийг прокурорт буцаасан байна.

Эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарын 10 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 18-нд товлогдсон ч хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хойшлуулсан байдаг.

Хуваалцах