Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг буцаалаа

ууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг өчигдөр СБД-ийн шүүхээр хэлэлцэж, хэргийг нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг буцаалаа
Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг буцаалаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг өчигдөр СБД-ийн шүүхээр хэлэлцэж, хэргийг нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн захидлыг Интерполд илгээсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Улсын яллагчийн зүгээс Э.Эрдэнэжамьянд албан тушаалаа урвуулан ашигласан буюу эрүүгийн хуулийн 245.2 гэсэн зүйл ангиар яллаж байгаа. Тодруулбал, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, мөн 30 гаруй сая төгрөгөөр торгох ял төлөвлөсөн байна.

Хуваалцах