Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-ийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ хурлын үеэр Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар 54.944 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 15.628 нь залилах гэмт хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл, гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг байна. Гэмт хэргийн улмаас 531,9 тэрбумын хохирол учирч, 218.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн.

Илрүүлэлт 53.7 хувьтай, шийдвэрлэлт 82.3 хувьтай байгаа. Мөн 11.389 иргэн хохирсон 26,1 тэрбум төгрөгийн хохиролтой “Жи Тайм” сүлжээ, 45.7 тэрбум төгргийн "Бэлтэс мөрөн" гэх мэт уламжлалт аргаар буюу гэрээний үндсэн дээр залилах гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Тухайлбал, БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг хуурч, 6 их наяд төгрөгийн хохирол учруулсан. Мөн “Сувдан хэлхээ” пэйж 312 иргэнд 18.9 тэрбум төгрөг хохирол учруулсан. Богино хугацаанд мөнгөө өсгөх гэсэн сэтгэхүй дээр нь үндэслэн иргэдийг залилсаар байна”гэлээ.

Энэ оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 455 гэмт хэргийг илрүүлжээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга Э.Товуудорж“Энэ оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 455 гэмт хэргийг илрүүлж, 518 хүнийг холбогдуулан шалгасан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 2.1 дахин, холбогдогчдын тоо 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.

Мөн нийт 15 төрлийн 134,825 хүн нэг удаагийн хэрэглэх хэмжээний бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон. Түүнчлэн гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Одоогийн байдлаар гадаад улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна.

Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн алба хаагчид хураан авсан мансууруулах бодисыг цааш нь дамжуулдаг, хэрэглэдэг, худалдан борлуулдаг гэх мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл.

Цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримтаар хураан авсан мансууруулах бодисыг хадгалах, шилжүүлэх, устгахдаа хууль, журмыг чанд мөрддөг. Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд тасралтгүй камерын хяналттай нөхцөлд хадгалдаг. Харин шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хуульд заасан журмын дагуу устгуулдаг" гэв.

Хуваалцах