Дархан-Уул аймагт Монголын шагайн нумт харвааны аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна
Мэдээллийн алба

Монголын шагайн нумт харвааны холбооноос зохион байгуулж буй Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний шагайн холбооны ерөнхийлөгч Д.Басхүүгийн нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан суманд анх удаа зохион байгуулагдаж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсын 10 аймгийн 41 багийн 300 гаруй харваач оролцож, цэц мэргэн, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний хүрээнд үндэсний уламжлалт спортыг түгээн дэлгэрүүлэх, өв соёлыг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн үндэсний спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү үйл ажиллагаа нь Дархан сумын Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.2.1 дэх заалт болох “Үндэсний өв соёлын баялаг байдлыг олон талт агуулгаар сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулна” гэсэн зорилтын хүрээнд хэрэгжиж байна.


















