Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕАБХАБ-ын төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо

2021 оны сонгуулийг ажиглах багийг тэргүүлж байсан Лолита Чигане болон Монгол Улсыг хариуцсан ажилтан Кеара Касталдо нарын ЕАБХАБ-ын АИХЭА-ны төлөөлөгч өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕАБХАБ-ын төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо
ЕАБХАБ-ын төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргийнхээ дагуу тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-ны төлөөлөгчдийг 2016, 2020 онд болсон УИХ-ын сонгууль, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урьж байжээ.

ЕАБХАБ-ын АИХЭА-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажигласан тайланд туссан зөвлөмжийн талаар санал солилцох зорилгоор энэ сарын 5-8-нд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 оны сонгуулийг ажиглах багийг тэргүүлж байсан Лолита Чигане болон Монгол Улсыг хариуцсан ажилтан Кеара Касталдо нарын ЕАБХАБ-ын АИХЭА-ны төлөөлөгч өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо.

ЕАБХАБ-ын АИХЭА-ны төлөөлөгчдийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНТ-ийн захирал Н.Байгал, “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал О.Гомбожав нар хүрээн авч уулзаж, харилцан санал солилцлоо.

Ташрамд дуулгахад, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/ гишүүн оронд болж буй сонгуульд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан сургалт семинар зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, үл тэвчих явдалтай тэмцэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэх чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм.

Хуваалцах