Эбола вируст халдварын тархалт зарим улсад нэмэгдсээр байна
2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдэж, 14479 хүн өвчилж, 5226(36%) хүн нас барсан байна.
Мэдээллийн алба

2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдэж, 14479 хүн өвчилж, 5226 (36%) хүн нас барсан байна. Арваннэгдүгээр сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна.
Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байсаар байна. Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш дөрвөн шинэ тохиолдол нэмэгджээ.
Мали улсад шинээр дөрвөн тохиолдол бүртгэгдэж, гурав нь нас барсан бөгөөд сүүлийн гурван шинэ тохиолдол нь аравдугаар сарын 24-нд нас барсан эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 216 хүнийг илрүүлэн эрүүл мэндийн хяналтад байлгаж байна.
Эх сурвалж: ДЭМБ

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв


















