Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эбола вируст халдварын вакцины асуудлаар дээд хэмжээний уулзалт боллоо

Эбола вируст халдварын вакцины талаарх дээд хэмжээний уулзалт саяхан болж, Английн "Glaxo Smith Kline" компанийн АНУ-тай хамтран хийж буй вакцин, Канад улсын "NewLink" компанийн вакцины эмнэлзүйн туршилт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вируст халдварын вакцины асуудлаар дээд хэмжээний уулзалт боллоо
Эбола вируст халдварын вакцины асуудлаар дээд хэмжээний уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Эбола вируст халдварын вакцины талаарх дээд хэмжээний уулзалт саяхан болж, Английн "Glaxo Smith Kline" компанийн АНУ-тай хамтран хийж буй вакцин, Канад улсын "NewLink" компанийн вакцины эмнэлзүйн туршилт, судалгааны явцыг хэлэлцсэн байна. Туршилт, судалгааны ажлыг энэ оны арванхоёрдугаар сард дуусгахаар зорьж байгаа бөгөөд вакцин бэлэн болмогц эрүүл мэндийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулах чиглэл баримтлах ажээ.

2014 оны аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар:

• Дэлхийн 9 улсад (Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали, БНАКАУ) эбола вируст халдварын нийт 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 (49%) хүн нас барсан байна.

• Аравдугаар сарын 19-ний өдрөөс хойш тус халдварын 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна.

• Нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн дунд 4.4 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: ДЭМБ

alt

Шуурхай удирдлагын төв

Хуваалцах