Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эболагаар өвчилсөн хүмүүсийн 40 хувь нь нас баржээ

Өссөн дүнгээр 22561 хүн өвчилж, 9030 (40 хувь) нас барсан байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эболагаар өвчилсөн хүмүүсийн 40 хувь нь нас баржээ
Эболагаар өвчилсөн хүмүүсийн 40 хувь нь нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22561 хүн өвчилж, 9030 (40 хувь) нас барсан байна. Нэгдүгээр сарын 28-аас хойш 400 шинэ тохиолдол, нас баралт 171 хүнээр нэмэгджээ.

Он гарсаар өнгөрсөн долоо хоногт эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад 124 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс бага зэрэг нэмэгдсэн байна.

Хуваалцах