Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-дын номын санд "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем" нэвтэрч эхэллээ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-дын номын санд "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем" нэвтэрч эхэллээ
ЕБС-дын номын санд "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем" нэвтэрч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, БЕГ, "Гэрэгэ ЭдТек" ХХК хамтран "Сурах бичгийн цахим бүртгэлийн систем"-ийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэлээ.

Энэхүү системд улсын хэмжээнд 838 сургууль нэгджээ. Орон нутагт ерөнхий боловсролын 556 сургууль, нийслэлд ерөнхий боловсролын 282 сургууль бүртгэгджээ.Мөн уг системийг 16 мянга гаруй багш ажилтан ашиглаж байна.2023-2024 оны хичээлийн жилд нөхөн хангалтаар авсан 1.4 сая сурах бичгийг коджуулан бүртгэж, 6-12 дугаар ангийн сурах бичгийн төлбөрийг пос машины тусламжтайгаар Төрийн сангийн дансанд шууд байршуулах боломж бүрдлээ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах