ЕБС-ийн 10-12-р ангийн сурах бичгийн хангалт 50 хувьтай байна
Ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн сурах бичгийн хангалт 50 хувьтай байна. Үлдсэн хувийг 2-р улиралд багтаан тараана гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн сурах бичгийн хангалт 50 хувьтай байна. Үлдсэн хувийг 2-р улиралд багтаан тараана гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Ням-Очир ярилаа. Дэлгэрэнгүйг хүргэе.
Энэ хичээлийн жилд “Цөм” хөтөлбөрийн дагуу 10-р ангид хоёр, 11-р ангид 9 сурах бичиг шинээр хэвлэгдэх ёстой. 12-р ангид 8 төрлийн сурах бичиг хэрэглэхээс бүгд шинэчлэгдэх ёстой юм. Үүгээр хөтөлбөрийн хүрээнд шинэчлэх шаардлагатай бүх ангийн сурах бичгийг шинэчилж дуусчээ. Тиймээс ирэх жилээс сурах бичигтэй холбоотой асуудал үүсэхгүй гэлээ.


















