Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ

Ерөнхий боловсролын сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний иж бүрэн тогтолцоог бий болгох замаар сурагчдыг аюулгүй, эрүүл хүнсээр хангахаар зорьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний иж бүрэн тогтолцоог бий болгох замаар сурагчдыг аюулгүй, эрүүл хүнсээр хангахаар зорьж байна.

Энэ зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх юм.

Төслийг 10 сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах