ЕБС, цэцэрлэг, коллежийн сургалтын үйл ажиллагааг хязгаарлалаа
Увс аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдолд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээлэл:
Мэдээллийн алба

Увс аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдолд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээлэл:
- Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн.
- Аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.
- Нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэх тархвар зүйн судалгаа эхэлсэн. Одоогоор нэгдүгээр хавьтлын 16 хүн байгааг илрүүлж, хавьтлын дэлгэрэнгүй судалгаа хийж байна.
- Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээг зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн 23:26 цагт хөдөллөө.
Мөн Увс аймагт хүний тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж Улаангом сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллежийн сургалтын үйл ажиллагааг 2019 оны 05-р сарын 06-ны өдрөөс 72 цагийн хугацаатай хязгаарлах захирамж гарлаа.



Увс аймгийн онцгой комисс


















