Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 15.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн талаар танилцуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдийн засгийн байнгын хороо хуралдав
Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 15.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн талаар танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн ажлын хэсэг идэвхтэй, нухацтай ажилласан болохыг гишүүдэд дуулгасан бол Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг Б.Ундармаа гишүүн гаргав. Тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байгааг Байнгын хорооны дарга дурдаад эдгээр төсөл нь салбарын эрх зүйн суурь зохицуулалт болох тул нухацтай ажиллах нь зүйтэй гээд хэлэлцүүлгийг хойшуулахаар шийдвэрлэлээ.

Ийнхүү хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулав.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр гишүүдийн олонх дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусган, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засваруудыг хийсэн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

Хуваалцах