Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум болно

МҮХАҮТ-ын Их танхимд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум болно
“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум болно. Зураг: МҮОНРТ

МҮХАҮТ-ын Их танхимд 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум болох гэж байна. Тус форумыг МҮХАҮТ болон Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд форумын гол зорилго нь “Чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар хөрөнгө оруулагчдын санал зөвлөмжийг боловсруулж, иргэд олон нийтэд түгээх, шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллахад” оршиж байгаа юм.

Форум үндсэн гурван хуралдааны дагуу зохион байгуулагдах бөгөөд Гурван улсын эдийн засгийн коридор түүний ач холбогдол, Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөнд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага, Монгол Улсын Чөлөөт бүсийн хөгжлийн үндсэн чиглэлүүд, Монгол Улсын тээвэр ложистикийн бодлого, түүнд чөлөөт бүсийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, Чөлөөт бүсүүдийн банк санхүүгийн тогтолцоо, түүнийг хэрэгжүүлх хэрэгцээ шаардлага, Чөлөөт бүсийн төмөр замын сүлжээнд холбох төсөл арга хэмжээ, үр ашиг, Чөлөөт бүсийн ложистикийн төвийн төсөл хэрэгжүүлэх арга зам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн макетын танилцуулга, Баяннуур хотын Б загварын гүний гаалийн танилцуулга болон БНХАУ-ын чөлөөт бүстэй "Алтанбулаг" чөлөөт бүсийг шууд холбох боломжийн тухай гэсэн сэдвүүдээр эхний хоёр хуралдаанаар мэдээлэл өгнө.

Харин “Цагааннуур”, “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар гуравдугаар хуралдаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Эх сурвалж: "Замын-Үүд" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба

Хуваалцах