Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ээж, аав, ах, эгчтэйгээ хамт тоглож, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх нь “хамгийн гоё баяр”

Өнөөдөр 6 дугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг хүүхдүүд ч хүсэн хүлээж, хөөрөн догдолдог. Аав ээж, эмээ өвөө, ах эгчдээ дураараа эрхлэн наадаж, амттанд умбаж,

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээж, аав, ах, эгчтэйгээ хамт тоглож, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх нь “хамгийн гоё баяр”
Ээж, аав, ах, эгчтэйгээ хамт тоглож, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх нь “хамгийн гоё баяр”. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 6 сарын 1. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг хүүхдүүд хүсэн хүлээж, хөөрөн догдолдог. Аав ээж, эмээ өвөө, ах эгчдээ дураараа эрхлэн наадаж, амттанд умбаж, инээд хөөрөөр цалгих аз жаргалтай баярын өдөр. Гэвч хотын төвд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээг зорьж үзэж, баярлан цэнгэх боломж гэр хорооллын хүүхэд багачуудад тийм ч хангалттай биш байдаг. Иймд тус өдрийг тохиолдуулан Монголын радиогийн хамт олон Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хорооллын 100 гаруй хүүхэд багачуудтай уулзаж, баяр хөөр бэлэглэв.

Гэрийнхээ ойролцоо, гудамжиндаа хэд хэдээрээ хамтдаа тоглох бяцхан үрстэй уулзаж, хүүхдийн баярын сэтгэгдлээс нь хуваалцсан юм.

2 настай, нэгдүгээр ангиа саяхан төгссөн 6 настнууд, 10,11 настай гээд өөр өөрийн дотоод ертөнцтэй бяцхан үрстэй уулзах үеэрээ, хамгийн гоё баяр, сайн хүүхэд гэж ямар хүүхдийг хэлдэг, ээж аавдаа хэрхэн тусалдаг болох зэрэг олон сэдвийн хүрээнд хөөрөлдлөө.

“Гэр бүлтэйгээ байнга хамтдаа байх нь хамгийн гоё баяр”, “Ээждээ тусалж өглөө би шалаа угаасан”, “Би дэлгүүр явж ээждээ тусалдаг”, “Аав өнөөдөр ажилтай, орой ирээд надад шорлог шарж өгнө гэсэн”, “Би ээж аавтайгаа талбай явж баярлана” гэж шулганалдах хүүхэд бүрийн харцанд гэгээхэн мөрөөдөл, гэнэн хайр цацарч, баяр хөөрөөр бялхан байсан юм.

Өнөөдөр Улаанбаатар хотод гадаа 29-32 градусын дулаантай, бага зэргийн салхитай өдөр байна. Сэлбэ гол орчмын айл өрхийн хүүхдүүд сэрүүцэж байгаатай тааралдсан юм. Тэднийг мөн баярлуулаад амжлаа.

Хуваалцах