Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Ээждээ бичсэн захидал” уралдаан 8 дахь жилдээ зарлагдлаа

Ээждээ хаягласан чин сэтгэлийн нандин үгс, хэлж амжаагүй бүхнээ өөрийн гараар цаасан дээр буулган бидэнд илгээгээрэй. Хайр гэрэлтэж, сургамж дагуулсан тэр л захидлуудыг ном болгон эмхэтгэж, шилдэг захидлыг шалгаруулах болно.

YТ
Yндэсний телевиз

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ээждээ бичсэн захидал” уралдаан 8 дахь жилдээ зарлагдлаа
“Ээждээ бичсэн захидал” уралдаан 8 дахь жилдээ зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Ээждээ хаягласан чин сэтгэлийн нандин үгс, хэлж амжаагүй бүхнээ өөрийн гараар цаасан дээр буулган бидэнд илгээгээрэй. Хайр гэрэлтэж, сургамж дагуулсан тэр л захидлуудыг ном болгон эмхэтгэж, шилдэг захидлыг шалгаруулах болно. Таны захиаг 2016 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 3-ныг дуустал хүлээн авна.

Шилдэг захидлыг:

  • Нэгдүгээр байр: 1 сая төгрөг,

  • Хоёрдугаар байр: 800000 төгрөг,

  • Гуравдугаар байр: 500000 төгрөг,

  • Тусгай байр: 100000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Сүү үнэртсэн энгэрт тань
Сүслэн байж тэврүүлье, ээж ээ.
Сэтгэлээс уяатай нандин үгсээ
Сийрүүлэн байж хэлхэе ээж ээ...

Та ухаарлын үгстэй энэ л захидлаа МҮОНТ, “Ээждээ бичсэн захидал” улсын уралдаанд гэж хаяглан бидэнд ирүүлээрэй.

Хуваалцах