Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ээждээ захидал бичээрэй” уралдаанд Б.Чулуунцэцэг түрүүллээ

Шүүгчээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасар, Л.Моломжамц, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар ажиллалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ээждээ захидал бичээрэй” уралдаанд Б.Чулуунцэцэг түрүүллээ
“Ээждээ захидал бичээрэй” уралдаанд Б.Чулуунцэцэг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж, тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Орхон сумын наймдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Чулуунцэцэг түрүүллээ.

10 дахь удаагаа болсон тус уралдааны хоёрдугаар байрт “Идэр” дээд сургуулийн оюутан Г.Гүндэгмаа, гуравдугаар байрт СХД-ийн 82 дугаар сургуулийн 6-3 ангийн бүлгийн сурагч Ц.Пүрэв нар шалгарч, өргөмжлөл, сая, 800, 500 мянган төгрөгийн эзэн боллоо.

Энэ жилийн уралдаанд 1300 захидал өрсөлдсөнөөс тус байрт Архангай аймгийн нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Лхагвабаяр, Баянхонгор аймгийн нэгдүгээр багын иргэн Ш.Гансум, СХД-ийн иргэн Ш.Бадаргуулт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Ж.Лхагвасүрэн, БЗД-ийн иргэн О.Цэнгэлбаяр, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Г.Энх-Амар шалгарсан юм.

Шүүгчээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасар, Л.Моломжамц, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар ажиллалаа. Шагналыг МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, програмын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат нар гардууллаа.

Хуваалцах