Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ээлжит бус чуулганы хуралдааныг цуцаллаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 09:00 цагт хуралдуулахаар зарласан байсан ч үдээс өмнө ирц бүрдээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ээлжит бус чуулганы хуралдааныг цуцаллаа
Ээлжит бус чуулганы хуралдааныг цуцаллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 09:00 цагт хуралдуулахаар зарласан байсан ч үдээс өмнө ирц бүрдээгүй учир 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан. Үдээс хойш мөн л гишүүдийн ирц бүрдээгүй тул УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж, чуулганы хуралдааныг цуцаллаа.

Тэрбээр “Энэ гурав хоногт зургаан удаа чуулганы хуралдааныг нээх гэж оролдлоо. Улс орны чухал асуудал, цөмийн хог хаягдлыг Монгол Улс руу нэвтрүүлэхийг хориглох тухай хуулийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан. Одоогийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 21 нь ирж, ирц 60 хувь, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 0 хувь, “Шударга ёс” эвслийн бүлгийн 4 гишүүн ирж, ирц 40 хувь, ИЗНН-ын хоёр гишүүн хуралдаа ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч гурван гишүүн ирсэнгүй. Хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 35.5 хувьтай байна. Гурван өдөр үдээс өмнө, хойно хуралдаан зарласантай нийлээд 6 удаа ээлжит бус чуулганыг хуралдуулахаар оролдлоо. Ирсэн гишүүдэд баярлалаа. Ийм чухал асуудлыг хэлэлцэх гэж байхад ирэхгүй байгаа гишүүдийг ард түмэн цөмийн хог хаягдлыг булшлахын төлөө байгаа юм байна гэсэн ойлголттой үлдлээ. Ирэх 7 хоногт хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Хуралдаанд ирээгүй гишүүд хаврын ээлжит чуулгандаа ирнэ гэж найдаж байна. Асуудлуудаа ердийн горимоор хэлэлцээд явна” гэлээ.

Хуваалцах