ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг тогтмол хүргэж эхэллээ
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед
Мэдээллийн алба

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.
Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.
-Даваа - 11.00 - Математик, 15.00 - Физик
-Мягмар -11.00 - Англи хэл, 15.00 - Орос хэл
-Лхагва - 11.00 - Хими, 15.00 - Монголын түүх
-Пүрэв - 11.00 - Монгол хэл, 15.00 -Нийгэм судлал
-Баасан - 11.00 - Биологи, 15.00 - Монгол хэл бичиг, 15.30 - Газар зүй
Та бүхэн тухайн өдрийн хичээлийн агуулгатай уялдуулан өөрсдийн зүгээс асууж тодруулах зүйлээ асууж хариултыг нь авах боломжтойгоороо давуу талтай юм.

Эх сурвалж: БҮТ


















