Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ээзгий" номыг хэвлэхэд дэмжлэг үзүүллээ

Нүүдэлчин Монголчууд үе уламжлан ширгээж ирсэн хүний эрүүл мэндэд онцгой чухал ач холбогдолтой эмчилгээ, сувилал, тэжээлийн зохицуулах үйлчилгээтэй уурагт цагаан идээ ээзгийний талаарх “Ээзгий” хэмээх бэсрэг номыг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, химич, сэтгүүлч, соёл судлаач Г.Гонгоржав бичиж

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ээзгий" номыг хэвлэхэд дэмжлэг үзүүллээ
"Ээзгий" номыг хэвлэхэд дэмжлэг үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Нүүдэлчин монголчууд үе уламжлан ширгээж ирсэн хүний эрүүл мэндэд онцгой чухал ач холбогдолтой эмчилгээ, сувилал, тэжээлийн зохицуулах үйлчилгээтэй уурагт цагаан идээ ээзгийний талаарх “Ээзгий” хэмээх бэсрэг номыг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, химич, сэтгүүлч, соёл судлаач Г.Гонгоржав бичиж, олны хүртээл болгоход Соёлын яам дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллалаа.

Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлийн V ай сав “Уламжлалт арга ухаан”-ын 4 дүгээрт багтсан “Ээзгий хийх арга” өвд хамаарах уламжлал, боловсруулах арга технологи, хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол, өдөр тутмын хоол, идээ ундаанд ээзгийг ашиглах зэрэг мэдлэгийг агуулсан тус ном нь уламжлалт идээ ундааны ач холбогдлыг таниулан сурталчлахад чухал үүрэгтэй юм.

Монгол айлын зочин гийчиндээ барьдаг тэгш бүрдэлт тавгийн цагаан идээний бэлгэдлийн таван үед өрөм, зөөхий, бяслаг, ааруул, хуруудын дараа “баян ёроол” буюу “баян суурь” хэмээн нэрлэж ээзгий тавьдаг уламжлалтай.

Ээзгий нь элэгний хямралт өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс хөөж, цацрагийн нөлөөнөөс хамгаалж, элгэнд өөх ихээр хуримтлагдахаас сэргийлж, үе мөч, хэт таргалалт, архаг хууч өвчинд тустай амин болон гистидин, аргинин, метеонин, трионин, валин, финиланин зэрэг үл орлогдох буюу сольшгүй гэж нэрлэгддэг амин хүчлийг их хэмжээгээр агуулдаг байна.

Хуваалцах