“Эх барихын яаралтай тусламж” сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Амгалан амаржих газар, Монголын эх баригчдын нийгэмлэг болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран “Эх барихын яаралтай тусламж” сэдэвт ажлын байрны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Амгалан амаржих газар, Монголын эх баригчдын нийгэмлэг болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран “Эх барихын яаралтай тусламж” сэдэвт ажлын байрны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Амаржих газруудад ажиллаж байгаа эх баригч нарын ур чадвар, мэдлэг туршлагыг сайжруулах, онол практикийн нэгдлийг хангах зорилго бүхий энэхүү нэг багц цагийн сургалт нь нийслэлийн "Амгалан" амаржих газарт болсон юм.
Энэ үйл ажиллагааг нийслэлийн "Амгалан" амаржих газрын дарга, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ц.Батболд нээсэн бөгөөд тэргүүлэх зэргийн эмч мэргэжилтнүүд болон ахлах зэргийн эх баригч нар ажлын байрны сургалтаар дамжуулж онол, практикийн хосолсон мэдээллийг хүргэжээ. Энэ удаагийн сургалтад тус амаржих газрын нийт 40 эх баригч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авчээ.



















