Эх дэлхий шөнө ингэж харагддаг
Энэхүү гайхамшигтай зургийг “Хар гантиг” хэмээн нэрлэдэг бөгөөд манай эх дэлхийг шөнө дунд ямар дүр зурагтай харагддагийг Суоми сансрын хиймэл дагуулаас авсан зураг аж.
Мэдээллийн алба


Энэхүү гайхамшигтай зургийг “Хар гантиг” хэмээн нэрлэдэг бөгөөд манай эх дэлхийг шөнө дунд ямар дүр зурагтай харагддагийг Суоми сансрын хиймэл дагуулаас авсан зураг аж. Зургийг VIIRS хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар ийнхүү нарийвчлалтай, гэрэлтүүлгийг тод харуулж чаджээ. Энэхүү төрөөрөмж нь сансраас цаг агаарын төлөвийг судлахад ашигладаг бөгөөд эх дэлхийн аль хэсгээрээ үүлэрхэг болоод, далай тэнгисийн түвшин, хар салхины чиглэл болоод цас, манан гэх зэргийн хэмжилтийг хийхэд ашигладаг гэнэ. Үүнээс өмнө дэлхийн шөнийн гэрэлтүүлгийн зургийг АНУ-ын Геофизикийн хүрээлэнгийн ажилчид авч байсан. Гэхдээ энэ зураг шиг нягтрал сайтай, тод гарч байгаагүй ажээ. Хар гантиг хэмээх энэ гайхалтай зургийг дэлхийгээс 800 км ийн зайнаас авсан юм байна.


















