Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд нэн яаралтай үйл ажиллагаагаа "ногоон" болгох хэрэгтэй

Экологийн тогтвортой бус байдлыг анхаарахгүй энэ хэвээрээ үргэлжлүүлвэл 2030 он гэхэд эх дэлхийн нөөц боломжоосоо хоёр дахин давна гэж эрдэмтэд үзэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд нэн яаралтай үйл ажиллагаагаа "ногоон" болгох хэрэгтэй
Эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд нэн яаралтай үйл ажиллагаагаа "ногоон" болгох хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд нэн яаралтай үйл ажиллагаагаа "ногоон" болгох хэрэгтэй. Экологийн тогтвортой бус байдлыг анхаарахгүй энэ хэвээрээ үргэлжлүүлвэл 2030 он гэхэд эх дэлхийн нөөц боломжоосоо хоёр дахин давна гэж эрдэмтэд үзэж байна.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь дэлхийд эрсдэл учруулж байгаа юм. Иймд дэлхийн улс орнууд төдийгүй манай улсын бизнесийн байгууллагууд, иргэд өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг өөрчилж “ногоон” буюу эрүүл хөгжилд шилжих нь чухал болоод байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна.

Чуулганы гол зорилгыг ногоон бизнесийг дэмжих төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл, боломжуудын талаар танилцуулах гэж тодорхойлж байлаа. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнесийн хөшүүрэг” хэлэлцүүлгийг өрнүүлж, манай улсад тохирох "ногоон" бизнесийн санааг гарган, цаашид хэрэгжүүлэх юм байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга н.Булган ингэж ярилаа.

Хуваалцах