"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” маргааш болно
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд бямба гарагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Сэлбэ голын эргийн дагуух, Дондогдуламын рашааны ойролцоох газрыг цэвэрлэх гэж байна.
Мэдээллийн алба

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” маргааш болно. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд бямба гарагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Сэлбэ голын эргийн дагуух, Дондогдуламын рашааны ойролцоох газрыг цэвэрлэх гэж байна.
Энэхүү үйл ажиллагааг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачилж, БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Франц улсын ЭСЯ, олон улсын “Каритас Чех Репаблик” байгууллага, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб, “Төвшин сайхан мөнх”, “Өнгө нэм”, тогтвортой хөгжлийн "Амгалан дэлхий” зэрэг ТББ дэмжин хамтран оролцох юм байна.
Мөн Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Туул голын сав газрын захиргаа, “3R4UB” төсөл, Голомт банк, “ROC” кофе шоп, “Шкаф”, “Хурын шим” ХХК, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны дэргэдэх “Эко гивт” компани, Монголын хог хаягдлын менежментийн цогц нэгдсэн холбоо, Баянзүрх дүүргийн 29 дугаар хороо хамтран ажиллах юм.
Мөн энэ өдөр дахивар нөөцийг ангилан ялгаж, иргэдийн гэртээ болон ажил дээрээ ангилж хураасан дахивар нөөцийг хүлээн авч дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгөх, хуучин хувцас хэрэглэлээ солилцох, хандивлах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.


















