Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т нэгдлээ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр" бүх нийтийн арга хэмжээний хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т нэгдлээ
"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр" бүх нийтийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр 09.00-11.30 цагийн хооронд нийт алба хаагчдыг оролцуулан их цэвэрлэгээг нийслэлийн ногоон бүсэд зохион байгууллаа.

Цэвэрлэгээний хүрээнд СБД-ийн 19-р хороо Халзангийн даваа, БЗД-ийн 35-р хороо Улиастайн гол дагуу, СХД-ийн 24-р хороо Баруун салааны Богдын даваа, 42-р хороо Зүүн салааны Богинын ам, Билгүүний амны зуслан, ногоон бүсийн ой, усны сан бүхий газрын нийтийн эзэмшлийн зам, талбайг 83 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах