Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх, хүүг цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авчээ

цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх, хүүг цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авчээ
Эх, хүүг цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авчээ. Зураг: МҮОНРТ

Цахим орчинд энэ сарын 4-ний өдөр Фэйсбүүкт нярай хүүхдийн зураг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ...” гэсэн мэдээлэл байршуулсан байсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт оршин суудаг 22 настай эмэгтэй С нөхөр 26 настай Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн гэжээ.

Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эхийг 28 хоногтой хүүгийнх нь хамт цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийж байна.

Хуваалцах